2014 оны 10 сарын 3
Монголд нэг айлын хүүхдүүд бөх, сур, мориор улсын алдар, цолд хүрсэн нь ховор. Харин C.Дамиран гуайх анхных нь. Улсын мэргэн Д.Норжмаа өнгөрсөн жил БНСУ-д болсон Дэлхийн уламжлалт харвааны фестивальд эх орноо төлөөлөн оролцож, 54 оноогоор уламжлалт харвааны дэлхийн дээд амжилт тогтоосон билээ. Өдгөө тэрбээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо,“Жем интернэшнл” ХХК-ийн харваач. Увс аймаг цөөн харваачтай. Мэргэн бүсгүй нутгаасаа төрсөн улсын цолтой ганц харваач нь.