2014 оны 10 сарын 6
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба даргыгаа эмчилгээгээ дуусахаараа нутагтаа ирнэ, намынхаа их хуралд оролцож магадгүй гэх мэт мэдээллийг хааяа нэг унагаж байв. Энэ мэт мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг гадаадын иргэн болж байна, иргэншил, цагаачлах гэж байна гэх бор шувуунууд дахин нисэлдэж үүнд нь намынхан нь тэр дор нь няцаалт өгч ирсэн. Тэгвэл түүнийг Солонгосын иргэн болсон, цагаачилсан гэсэн мэдээлэл Монголд дахин тарж эхэллээ.