2014 оны 10 сарын 27
Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр нийслэлийн Засаг дарга ховор тохиолдлоор 4 удаа 2 ихэр хүүхэд төрүүлж 8 хүүхэдтэй болсон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарт орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу уг шийдвэрийг гаргасан бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар Д.Энхтөр, Ц.Ундрах нар орон сууцны түлхүүр, байрны гэрчилгээг гардууллаа.