ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мэдээ

    • 2014 оны 11 сарын 11
      Хүний тархинд нөлөөлж сэтгэн бодох чадваргүй болгодог вирус нээжээ
    • 2014 оны 11 сарын 11
      Монголчууд доор дурдсан таван төрлийн өвчинд эмийг хамгийн их хэрэглэдэг байна. Үүнд: нянгийн эсрэг 488 эм, хоол боловсруулах замын эмгэгт 417 эм, зүрх судасны тогтолцооны эмгэгт 273 эм, мэдрэлийн тогтолцооны эмгэгт 234 эм, амьсгалын тогтолцооны эмгэгт 207 төрлийн эмийг хэрэглэдэг байна
    • 2014 оны 11 сарын 11
      Хэзээ мөдгүй нурах дөхсөн байранд амь насаараа дэнчин тавьж суугаа ”Нэхмэлийн шар”-ын оршин суугчид, “Тоглоомын талбай” гэж хэлэхэд ч ичмээр хүйтэн төмөр, хатуу хайрган дунд бөртийсөн хүүхэд багачуудын эрх ашгийн төлөө хэн санаа тавих вэ... Дургүйцэл бухимдал нь дээд цэгтээ хүрч, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн оршин суугчид өнгөрсөн аравдугаар сарын дундуур жагсаал цуглаан зохион байгуулж, “Засаг даргатан”-аа зайлуулах уриа лоозонг байруудынхаа гадна өлгөж орхисон. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл “Нэхмэлийн шар”-ын оршин суугчид удахгүй өлсгөлөн зарлаж, өөрсдийн эрх ашгийн төлөө ширүүхэн тэмцэхээр зэхэж байгааг эрхэм хотын даргад дуулгалаа.
    • 2014 оны 11 сарын 11
      Өнөөдөр Монголын улс төрд мухардал, хямрал бий болсон уу? Мухардал, хямрал тулгарсан бол энэ нь хувь улс төрчдийн алдаа онооноос гадна Үндсэн хууль дахь зарим зохицуулалттай холбоотой биш гэж үү?
    • 2014 оны 11 сарын 11
      Түнжин муутай төрийн тэргүүд чуулга уулзалтан дээр уулзалдах үеэрээ гаргасан нүүрний хувирлуудыг гэрэл зурагчид чадварлаг буулгаж чаджээ.
    • 2014 оны 11 сарын 11
      Нийслэлийн эрүүл мэндийн газраас эхний 10 сарын байдлаарх төрөлт, эх, нярайн эндэгдэл, халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоог албан ёсоор гаргажээ.
    • 2014 оны 11 сарын 11
      БНХАУ Ази номнон далайн орнуудыг тэргүүлэхэд бэлэн гэж мэдэгджээ.
    • 2014 оны 11 сарын 11
      УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг асуудлыг хэлэлцэнэ. АН-ынхан өчигдөр дээрх асуудлаар фракцууд дотроо нэгдсэн шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байна. МҮДН, Шонхор, МоАХ-ынхан 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг, Алтангадас, Нэг ардчилалынхан Ч.Сайханбилэгийг зүтгүүлэхээр тохирсон бололтой.
    • 2014 оны 11 сарын 11
      1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 95 бүртгэгдсэнээс 48 тохиолдол буюу 50.52 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна.
    • 2014 оны 11 сарын 10
      АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс би намын даргын хувьд Ерөнхий сайдад хэнийг нь ч нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдлээ.
    • 2014 оны 11 сарын 10
      Өнөөдөр дэлхий дахинаа болсон онцлох мэдээ мэдээллийн тоймыг хүлээн авна уу.
    • 2014 оны 11 сарын 10
      Орос Хятад руунийлүүлэх хийн хоолой Монголыг дайрахгүй бөгөөд Алтайн төсөл гэх шинэ маршрутыг сонгох юм байна
    • 2014 оны 11 сарын 10
      АПЕК нь Аsian Pacific Еconomic Cooperation буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нэртэй чуулган юм. 25 жилийн өмнө бүс нутгийн орнуудын эдийн засаг улам бүр харилцан хамааралтай болж буй шаардлагаас урган гарч байгуулагдсан чуулган бөгөөд эдүгээ Номхон далайн эргээр орших бараг бүх улс энэ чуулганы гишүүд юм. АПЕК 21 гишүүн оронтой ба тэдгээр орнуудад нийт 2.8 тэрбум хүн амьдарч, дэлхийн ДНБ-ий 57, дэлхийн худалдааны 47 хувь ногдож байна.
      Азиуд Европ шиг нэгдсэн холбоо байгуулах цаг, нөхцөл бүрдээгүй ч улам бүр харилцан ашигтай, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй болж, бүс нутгийн хамтын ажиллагааны олон бай¬гууллагатай болсон. Эдгээрийн дотроос АПЕК хамгийн өгөөжтэй ажиллаж, мэдээллийн технологийн үр шимийг тусган, нийтлэг олон асуудлыг хамтран хэлэлцэж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж тодорхой амжилтад хүрч ирлээ.
      АПЕК-ийн удирдагчид 1994 онд Индонезийн Богор хотод уулзаж, үйлдвэржсэн орнууд 2010 он, хөгжиж байгаа орнууд 2020 он гэхэд чөлөөт ба нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бий болгохоо тохиролцсон бөгөөд түүнээс хойш жил болгон орон бүр юу хийснээ тайлагнадаг болжээ. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрүүдээ (ЖДҮ) олон улсын үнэ цэнийн гинжин холбоонд оруулах, боловсролын талд их, дээд сургуулиуд хамтран ажил¬лах, улмаар бүс нутагт акаде¬мийн хөдөлгөөнийг чөлөөтэй болгох, хүнсний стандарт болон аюул¬гүй байдал, дэд бүтцийн чанарыг баталгаа¬жуу¬лах, дэд бүтцийн хоорон¬дын холбогдох чадварыг дээшлүү¬лэх (жишээлбэл, маш өргөн хэ¬рэ㬬лэгдэх төлөвтэй цахилгаан автомашины цэнэглэх залгуурын холболтыг бүх улсад адилхан болгох), эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, интернэтийн эдийн засгийг хөгжүүлэх, цахим боломжийн сургалтын төвийг ажиллуулах зэрэг олон арван шинэ санал, санаачилгыг гишүүн орнууд дэвшүүлэн, бүгд идэвхтэй оролцож байгаа аж.

      Монголын АПЕК-т элсэх сонирхол
      Монгол Улс АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд элсэх анхны албан ёсны хүсэлтээ 1993 онд гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл одоогоос 22 жилийн өмнөөс АПЕК-т элсэхээр хөөцөлдөж ирсэн байна. Гэвч 1997 оноос АПЕК гишүүнчлэлээ огцом өсгөхөөс татгалзаж, гишүүн нэмж элсүүлэхэд 10 жилээр хориг тогтоож 2010 оноос энэ тухай дахин хэлэлцэхээр шийдсэн байна.
      Одоогоор манай улс гишүүн болох хүсэлтээ бүх түвшинд илэрхийлж, гишүүн орон бүртэй тус тусад нь уулзаж дэмжихийг хүсээд байна. Өнгөрсөн бямба гарагт Бээжинд эхэлсэн АПЕК-ийн Дээд түвшний уулзалтын үеэр БНХАУ-н дарга Си Зинпинь Монгол Улсыг АПЕК-т элсэхийг БНХАУ дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
      АПЕК хамгийн сүүлд 16 жилийн өмнө Вьетнамыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монгол хэрэв АПЕК-т нэгдвэл 22 дахь орон, анхны далайд гарцгүй улс болох юм. Энэтхэг, Шри-Ланка, Макао, Колумби зэрэг орнууд АПЕК-т элсэхээр хүсэлтээ гаргаад буй.
      Харин манай улс ПЭКК бу¬юу Pacific Economic Coopera¬tion Committee гэдэг АПЕК-ийг са¬наачилсан байгууллагад 1998 онд дэд, 2008 онд жинхэнэ гишүү¬нээр элссэн бөгөөд ингэснээр АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаас бусад бүх хуралд ажиглах ста¬тустай оролцох боломжтой юм.

      Монгол Улс АПЕК-ийн гишүүн болсноор хоёр хөрштэйгээ ч олон улсын дэг журмаар харьцах нөхцөл бэхжиж хувийн хэвшлийнхэн бус нутгийн хэмжээнд бизне¬сээ өр-гөжүүлэхэд нэг алхам урагшилна гэсэн үг. Дэлхий ертөнц улам бүр даяаршиж буй өнөө үед АПЕК нь зах зээлээ тэлэх, хөршүүдтэйгээ худалдаа хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх зэрэг боломжийг нээдэг тул улс орнууд нэгдэх сонирхлоо тууштай илэрхийлсээр байна.

      Бээжингээс бид юу хүлээх вэ
      Бээжинд болж буй АПЕК-ийн удирдагчдын чуулганд гишүүн 21 орны 1000 орчим компани, мэдээллийн технологи, санхүү, уул уурхайн чиглэлийн 20 үйлдвэрийг төлөөлж өөр бусад 16 улс оролцож байна. Тодруулбал, АНУ, Шинэ Зеланд, Перу, Папуй Шинэ Гвинейн төлөөлөл, Microsoft Lenovo Rio Tinto Walmart компанийнхан, ОХУ-аас Роснефть болон дэлхийн тэргүүлэх эдийн засагчид оролцож байна. Ойролцоогоор дэлхийн 500 тэргүүлэх чиглэлийн компаниудаас 130 нь өөрсдийн төлөөллөө Бээжин рүү илгээсэн байна. Энэ чуулганаар Ази номхон далайн худалдааны чөлөөт бүс, түншлэлийн харилцаагаа идэвхжүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх зэрэг үндсэн асуудлуудаас гадна дэлхийн санхүүгийн тогтолцоо, тогтвортой хөгжил, эдийн засгийн ялгавартай байдлын эсрэг тэмцэх зэрэг олон улсын чанартай асуудлуудыг ч хэлэлцэх юм.
      Ямартай ч БНХАУ-ын дарга манай улсыг АПЕК-т нэгдэхийг дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар гишүүн нэмж элсүүлэх асуудлыг ярихаас урьтаж энэ талаархи дүрэм, хугацаагаа тохирно гэх мэдээлэл байна.
    • 2014 оны 11 сарын 10
      Тэд бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Л.Гантөмөр нар юм
    • 2014 оны 11 сарын 10
      Лалын улсын удирдагч Абдул Бакар аль Багдадиг амь үрэгдсэн гэх мэдээ тарж байна.
    • 2014 оны 11 сарын 10
      Иргэд гэр бүлийн хэрэгцээндээ цахимаар өмчлөх дараагийн 31 газар тодорхой боллоо.
    • 2014 оны 11 сарын 10
      Үнэндээ бэр цэцгийн домог нь оросын ард түмнээс гаралтай бөгөөд дайнд явсан эр нөхрөө хүлээсэн бүсгүй хүний нулимсанд ургасан цэцэг гэнэ.
    • 2014 оны 11 сарын 10
      Белиний хана нурсны 25 жил
    • 2014 оны 11 сарын 10
      “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нь 18001883 дугаарын утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэн Ч.Энхжаргал, Р.Эрдэнэсүрэн нарт буруу өгснөөс нярай Э.Хулангийн биед фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргийн хордлого, Э.Мандахын бие хөнгөн зэргээр цочмог хордсон гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.
    • 2014 оны 11 сарын 10
      Энэхүү шагнал нэрийн дор гурван тэрбум 641 сая төгрөгийг 1000 гаруй хүмүүс хуваагаад хүртчихэж байгаа юм.
    • 2014 оны 11 сарын 10
      Хоёр өдөр дамнан хуралдсан ч олон нийтийн хүлээсэн, бас өөрсдийнх нь төлөвлөсөн гол асуудлуудаа АН ҮЗХ-ны хуралдаанаараа цэгцэлж чадсангүй. 28 дахь Ерөнхий сайдын нэр болоод Засгийн газрын бүтцийн асуудлыг ҮЗХ УИХ дахь намын бүлэгтээ даатгаж, ИХ хурлаа ирэх сарын 8-нд товлож, МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгож, 8 гишүүнээ хөөхгүй гээд л хуралдаанаа өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл тэд 300 хүний толгойгоор бус 35 хүний толгойгоор асуудлаа шийдэхээр боллоо. Намын бүлэг Засгийн тамгыг хэн атгах, хэнтэй хамтрахаа шийдсэний дараа дахин ҮЗХ-г хуралдуулахаар энэ удаагийн хурлаа долоо хоногоор хойшлуулав.
    • 2014 оны 11 сарын 10
      ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын ерөнхийлөгчид ухаалаг бэлэг өгчээ.
    • 2014 оны 11 сарын 10
      Олон улсын үнэлгээний хамгийн томоохон байгууллага болох “Standards and poor’s” агентлаг Монгол улсын Ерөнхий сайдын огцорсон талаар дүгнэлт гаргасан байна.
    • 2014 оны 11 сарын 10
      Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын дагуух талд “Цасангоо” нэртэй шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ.

      Энэхүү цэцэрлэг нь хотын төвөөс 18 км-ын зайд орших бөгөөд 232 хүүхдийн багтаамжтай юм. Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хувийн хэвшлийг дэмжин ажилласнаар тус хорооны 400 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдийн тодорхой хувь нь ийнхүү цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй