2014 оны 11 сарын 25
УМХГ-аас эмийн үйлдвэрүүдэд 10 дугаар сарын 01-31-ний хооронд шалгалт хийжээ.
Улсын хэмжээнд нийт 30 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аван нийслэлд үйл ажиллагаа явуулж буйгаас 83,3% нь хяналт шалгалтанд хамрагджээ.Тус үйлдвэрүүд нь нийт давхардсан тоогоор 411 нэрийн шахмал, галейн, үрэл, тарилга эм, 695 нэрийн уламжлалт эм, 9 нэрийн биобэлдмэл, 27 нэрийн биологийн идэвхт бэлдмэл, 3 нэрийн эмнэлгийн хэрэгсэл, 31 нэрийн ариутгалын бодис нийт 1176 нэрийн эм, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргаж байна.