2014 оны 12 сарын 17
Сүүлийн өдрүүдэд өрнөсөн дэд сайд нарын суудлын төлөөх марафон өнөөдөр хаалтаа хийж барианд орогчид ерөнхийдөө тодорхой болох бололтой. Намууд аль яаманд дэд сайдаа зоох хуваарилалтаа хийсэн бөгөөд Засгийн газар өнөөдөр хуралдаж энэ талаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Үүнээс гадна АН-ын гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ дахь бүлгийн даргаа томилох юм. Нам, эвслүүд дэд сайдын хуваарилалтаа ингэж хийжээ.