2015 оны 1 сарын 16
Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн харшлын зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор, ЭМШУИС-ийн АУ-ы сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, “Астма” эмнэлгийн захирал, дэд профессор Н.Раднаахандтай хүүхэд багачуудын дунд газар аваад буй астма, харшил, ханиадын талаар ярилцлаа. Түүний зөвлөгөөг уншсанаар хүүхдэд тань ямар шалтгаан нь илүү нөлөөлж байгааг олж мэдэн, хооллолт, хувцаслалт, асаргааг зөв тохируулан өвчнийг нь сэдрээхгүй байхад тус дэм болно гэдэгт итгэж байна. Тэрбээр Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшиж, улмаар Австри, Герман, Болгар, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч.