2015 оны 2 сарын 13
2014 оны шилдэг эмнэлгээр тодорсон Гранд Мед эмнэлэг нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, цаашлаад настан буурлуудынхаа тохойг өргөж дээдэлдэг Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болохтой холбогдуулан Налайх дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран зарим хороодын амьдралын боломж бололцоо тааруу, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай настангуудад хүндэтгэл үзүүлэн тавгийн идээ, гарын бэлгийг гардууллаа.