2015 оны 11 сарын 2
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2015 оны А/101 тушаал, удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нутгийн захиргааны болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.