ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийслэлийн 46 байршилд газар чөлөөлөх ажлыг хийж байна

    Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршил судалгааг гарган шаардах хуудас өгч, газар чөлөөлөх ажлыг хийж эхэлжээ. Өчигдрийн байдлаар шаардах хуудас өгсөн газруудаас 46-д нь газар чөлөөлөх ажлыг хийж, орц гарцыг нээсэн байна.

    Тухайлбал,

    -Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газар чөлөөлөх ажлыг хийв.

    -Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 19 хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгав.

    -Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан 4 чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.

    -Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.

    -Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 16 хороо, 72 дугаар хотхоны орчимд явган хүний зам хааж барьсан хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.

    -Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41 дүгээр байрны хажууд явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газрыг чөлөөлөв.

    -Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.

    -Сүхбаатар дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүмийн баруун талд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж байрлуулсан гинжтэй хаалтыг авч, газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр сургуулийн зүүн хойд талд зам хааж байрлуулсан бетонон хаалтыг чөлөөлж, орц гарцыг нээв.

    -Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27, 28-р байрны хажууд нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашаа хаалтыг чөлөөлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй