ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сонжоо: Таныг алхаагаар тань шинжье

    Биеийн үйл хөдлөл тухайн хүний зан авирын талаар олон зүйлийг илтгэж байдаг. Биеийн үйл хөдлөлөөр хүний бодол, сэтгэлийг унших арга нь тусдаа шинжлэх ухаан болтлоо хөгжсөн билээ.

    Харин энэ удаад та бүхэнд хүний алхаа гишгээний хэв маягаар зан чанарыг нь хэрхэн дүгнэж болох тухай бяцхан сонжоог хүргэж байна.

    Дээрх зургийг хараад тохирох зургийг сонгоорой. Та аль нь вэ?

    1. Та итгэлтэй, аз жаргалтай нэгэн

    Хэрвээ та нэг хэмээр бага зэрэг үсрэх мэт алхдаг бол энэ нь таныг итгэлтэй, аз жаргалтай нэгэн болохыг илтгэнэ. Та нуруугаа цэх болгож, гараа чөлөөтэй хаяж алхдаг. Та эрч хүчээр дүүрэн, хүмүүстэй нийтэч, анхаарал сайтай хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Өмнөө тавьсан зорилгодоо хүрч чаддаг, бизнес сэтгэлгээтэй.

    2. Та даруухан, биеэ барьсан нэгэн

    Хэрвээ та бага зэрэг бөгтийж, жижиг алхаагаар өлмий дээрээ шахуу алхдаг бол энэ нь таныг өөртөө итгэл багатай, даруу төлөв зантай нэгэн болохыг илтгэнэ. Та анхаарал татах дургүй тул хөдлөх ярих нь маш чимээгүй. Заримдаа бусад хүмүүс таныг өрөөнд орж ирэхийг ч анзаардаггүй. Хүмүүс таныг дуугүй зожиг гэж дүгнэдэг. Гэхдээ ойр дотнын хүмүүс чинь таныг үнэнч нөхөр, маш баялаг дотоод ертөнцтэй хүн гэдгийг мэддэг.

    3. Та өөртөө итгэлтэй, зорьсондоо хүрдэг нэгэн

    Толгойгоо өргөж, гар хөлөө идэвхтэй савчуулж алхах хэв маяг нь таныг өөртөө итгэлтэй хүн болохыг илтгэнэ. Та бусдыг тэр бүр анхаараад байдаггүй, гэхдээ бусад хүмүүс таныг үргэлж анхаарч харж байдаг гэдэгт бүрэн итгэлтэй явдаг. Та өөрийнхөө байр суурийг бусдын өмнө чөлөөтэй илэрхийлж чаддаг. Хүссэн зүйлээ ямар ч үнээр хамаагүй олж авахыг эрмэлздэг.

    Эх сурвалж:  www.adme.ru

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй