ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХААИС-ийн оюутнууд Голландад дадлага хийнэ

    ХААИС Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эдийн засгийн танхим, Дюмонс Ферм ХХК-тай гурван талт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн 10-15 оюутан Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэж байгаа юм.

    Өнгөрсөн долдугаар сард Голланд улсын Хөдөө аж ахуйн сайд асан Х.Блэкэр Монголд айлчлах үеэрээ фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ ажлынхаа хүрээнд дээрх байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж, эхний ээлжинд Төв аймгийн Сүмбэр болоод хэдэн суманд Голланд загварын ферм байгуулахаар төлөвлөжээ.

    Уг төслийн хүрээнд тус сургуультай чадварлаг боловсон хүчин бэлтгэх талаар хамтран ажиллахаар болсон байна. Оюутнуудыг сонгон шалгаруулж, зургаан долоо хоног Голландад мэргэшүүлсэн дадлага хийлгэх аж.

                                                                                               Г. Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй