
Орд болгон өөрийн гэсэн онцлог зан авиртай. Энэ онцлог зан авирыг нь ганцхан үгээр илэрхийлж болох гэнэ. Туршаад үзэцгээе!
Олон хүмүүс Хонины ордынхныг ширүүн, түрэмгий ааштай гэж хардаг. Гэхдээ энэ нь өөрийгөө, эсвэл ойр дотнын хүнээ хамгаалах гэсэн арга гэдгийг хүмүүс тэр болгон мэддэг болов уу? Хэн нэгнийг хамгаалах нь тэдний үүрэг гэсэн ойлголт Хонины ордынхны санаа бодолд сайтар суусан байдаг.
Энэ даруухан хүмүүсийн юу хүсэж байгааг эргэн тойрныхон нь бараг мэддэггүй. Тийм болохоор Үхрийн ордынхон бусдыг чиглүүлэх, тайлбарлах, бусдад туслахад их цаг зарцуулдаг байна. Энэ нь Үхрийнхний удирдлага доорх ажилтнуудтайгаа (хэрвээ ийм зүйл байдаг бол шүү дээ) хэрхэн харьцаж байгаагаас шууд харагддаг.
Ихрийн ордынхны үзэл бодол, сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч таашгүй. Энэ нь бусад хүмүүст хэдий хэцүү байдаг ч тэдний төрөлхийн зан учир яах ч аргагүй юм даа.
Мэлхийн ордынхон юу юунаас илүү гэр орноо тохижуулж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх дуртай. Тэдний хувьд ая тух, дотно хүмүүсийн хүрээлэл тун чухал байдаг. Мэлхийн ордынхон очсон газраа тохижуулж, гэрийн ая тухтай орчинг бүрдүүлж байдаг.
Арслангийн ордынхон өөрөөрөө бахдах дуртай, заримдаа өөртөө дурлаж ч магадгүй хүмүүс. Бусдыг гадаад төрхөөрөө, үйлдлээрээ, үгээрээ сэтгэлийг нь урхидах гоц авьяастай.
Энэ хүмүүс зүгээр сууж чаддаггүй. Цаг үргэлж л ямар нэг зүйл хийж байхгүй бол өөрсдийгөө хэнд ч хэрэггүй болсон гэж үзэн, сэтгэл гутралд орох нь бий.
Аливаа зүйлд алтан дунджийг олно гэдэг тун амаргүй. Харин Жинлүүрийн ордынхон үүнийг тун чадварлаг хийдэг. Тэд бүх зүйлд авьяастай байхыг хичээдэг. Гэхдээ тэд өөрийнхөө сул талыг тун сайн мэддэг тул алдаагаа залруулж, өөрийгөө улам бүр хөгжүүлж байдаг.
Харамсалтай нь “боловсруулах” гэсэн үг нь Хилэнцийн ордынхонд өөр утгаар хамаатай. Тэд эцэс төгсгөлгүй нууц төлөвлөгөө боловсруулж, хор найруулж байдаг. Үүнгүйгээр тэд амьдарч чадахгүй. Тэд боловсруулж, төлөвлөх энэ авьяасаа зөв зүйлд зарцуулдаг байсан ч болоосой.
Нумын ордынхон нэг газраа удаан сууж чаддаггүй. Тэд үргэлж хөдөлж байхыг хүсдэг. Тэд өөрсдөө хөдөлгөөнд байхаас гадна орчин тойрноо ч хөдөлгөөнд оруулдаг. Жишээ нь тэд гэртээ байхдаа тавилгаа өөрчилж байрлуулах, эсвэл засварын ажил эхлүүлэх нь бий.
Матрын ордынхонд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна гэж үгүй. Тэд үргэлж л илүү ихийг олж авахаар тэмүүлж байдаг. Ажлын талбарт тэд удирдах албан тушаалд очиж байж санаа нь амарна.
Бумбын ордынхон өөрийгөө үзэл бодол адилхан хүмүүсээр хүрээлүүлэхийг хүсдэг. Тэгж байж тэд ая тухыг мэдрэх бөгөөд хэрүүл маргааныг мартах болно.
Загасны ордынхон хамгийн өрөвч зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг. Энэ зангаасаа болж тэдний сэтгэл санаа тогтворгүй болж хямрах нь бусад хүмүүстэй ойлголцоход нь саад учруулах нь бий. Учир нь тэд яг юу мэдэрч байгаагаа тайлбарлаж чаддаггүй.
Таны зан төлөвтэй тохирч байна уу? Таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай!
Эх сурвалж: www.marketium.ru
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт