
Өчигдөр буюу ням гарагт ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан монголын уран гимнастикийн багийн хүүхдүүд замын осолд оржээ. Тодруулбал, Монголын баг тамирчдын сууж явсан аялалын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд осолдож хоёр хүүхэд толгойдоо хөнгөн гэмтэл авчээ. Гэмтсэн хоёр хүүхдийг Чита мужийн эмнэлэгт хүргэж, шинжилгээнд хамруулж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Бусад 16 хүүхдийг "Агь" тосгоны дотуур байранд түр байрлуулсан бөгөөд өглөө гэмтсэн хоёр хүүхдийг үндсэн бүрэлдэхүүнд хүргүүлж, тамирчид нутаг буцахаар төлөвлөж байгаа талаар албаныхан мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт