
Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт шалгалтыг явуулж эхэлжээ. Улсын болон орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалж байгаа юм. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг "Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг хэрэглэн" замын хөдөлгөөндөө соёлтой, оролцохыг ЗЦА-аас уриаллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт