ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ой долоон сартай охиноо төөрүүлсэн этгээдүүдийг хорьжээ

    Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагчид төрүүлсэн үрээ төөрүүлж хаясан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж олжээ. Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус хэлтэст "Бөмбөгөр" худалдааны төвд бага насны хүүхэд төөрсөн байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу ажиллаж 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нь нэг нас долоон сартай охиноо тус төв дотор төөрүүлж орхиод явсныг хяналтын камерийн тусламжтайгаар олсон байна.

    Тэд "Бөмбөгөр" худалдааны төвийн баруун хаалгаар ороод чихрийн лангуун дээр хүүхдээ орхиод, зүүн хаалгаар нь гүйгээд гарч байгаа бичлэг хяналтын камерт үлдсэн байжээ. Дээрх хоёр этгээдэд Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид хорьсон байна.

    Охины ээж 24 настай Ч нь С гэгчтэй хамтран амьдрахын тулд төөрүүлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

    Эх сурвалж: ЦЕГ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй