
Дөрөвдүгээр сарын 29, тавдугаар сарын 2-ны өдрүүдэд газ үнэрлэж мансуурсны улмаас хоёр хүүхэд нас барсан тохиолдол цагдаагийн газарт бүртгэгджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “16-18 насы хүүхдүүд мансуурсан байдалтай байна” гэсэн дудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад Хан-Уул дүүргийн 10-р хорооны дөрвөн хүүхэд газ үнэрлэсэн байжээ. Эдгээр хүүхэд нь ахуйн хэрэглээний газ хэрэглэсэн болох нь шалгалтаар тогтооогдсон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн мөрдөн байцаах тасагт шалгаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт