ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүнийг тэнэг болгодог вирусыг нээжээ

    “Algae” буюу замагт вирус нэртэй энэхүү вирус нь эрүүл хүний тархинаас огт илэрч байгаагүй бөгөөд голцуу хараа, танин мэдэх үйл явц, орон зайн баримжаа зэргийг алдуулж улмаар сэтгэцэд нөлөөлдөг тархинд амьдардаг вирус аж.

    Эрдэмтэд энэ вирусын нөлөөллийн талаарх судалгаанд 90 хүнийг хамруулсан бөгөөд тэдний ДНК-г судлахад 40 хүнээс замагт вирус илэрсэн байна. Дараа нь бүх хүмүүсээс авсан IQ тестийг нягтлахад замагт вирус бүхий 40 хүний хариу хамаагүй сул гарчээ. Хүний биед олон төрлөөрөө байдаг вирусын зарим нь хүнд муу нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтдийн энэхүү судалгаа баталжээ.

    Судалгааны багийн ахлах ажилтан Роберт Иолконы мэдэгдэж байгаагаар хүний зан араншин, танин мэдэхүй амьдралын хэв маягт ноцтойгоор нөлөөлдөг бичил биетийг нэгэнт илрүүлсэн учир бид дараагийн шатандаа шилжиж энэ вирусыг үгүй хийх аргуудыг эрж хайх болно гэжээ. Замагт вирус нь удамших хандлагатай вирус юм байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй