ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол морины уралдаан Геннисийн номонд багтжээ

    Дэлхийн Геннисийн тухайн жилийн дээд амжилтуудыг 1955 оноос эхлэн нэгтгэн ном болгож, уншигчдын хүртээл болгосоор ирсэн.

    Дэлхийн дээд амжилтуудыг нэгтгэсэн тэрхүү ном  борлуулалтаараа тэргүүлдэг талаар уншигчид нэг бус удаа сонссон болов уу. Тэгвэл Геннисийн ном бүтээсний 60 жилийн ойд зориулсан номонд Монголын тухай багтжээ. Тухайлбал, Монгол Улсад “Адууны яам” байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан 4249 морины уралдаан, 11125 морьтны жагсаалын тухай  тус номонд орсон байна.

    Морьтон монголчуудын адуу эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, унаач, уралдаанч хүүхдүүдийн авхаалж самбааг дэлхий нийтэд сурталчлан таниулсан дээрх түүхэн үйл явдлыг Морин спорт, уяачдын холбоо санаачлан зохион байгуулсан. 

     Монгол морьдын тухай өгүүлсэн Гиннесийн шинэ номыг уншихыг хүсвэл Монголын Морин Спорт Уяачдын Холбоогоор уламжлан захиалж болох аж.

                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй