ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Ариунбаатар Буриадын ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллах нь

    Г.Ариунбаатар СУИС-ийг  гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн удирдлага дор 2010 онд дүүргэж, М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд түрүүлж  Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдар 23 насандаа хүртсэн.

    Залуу гавьяатуудын жагсаалтад тэрбээр дээгүүрт бичигдэж, авьяас чадвараараа шалгаран сонгодог урлагт цойлж гарч ирсэн нь олныг баярлуулсан. Одоогоос хоёр жилийн өмнө "Монгол сонгодог 1" тоглолтоо Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтран хийж, дэлхийд тоогдох уран бүтээлч гэдгээ харуулсан билээ.

    Мөн энэ намар ЗХУ-ын Ардын жүжигчин, нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын III уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн гээд түүний амжилт урагшилсаар. Тэгвэл тэрбээр ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт уригдаж, гоцлол дуучнаар ажиллахаар болжээ.

                                                                                                  Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй