
Өчигдөр болсон Ази номхон далайн бүсийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагааны үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зинь Пин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар гар барих мөчид аль алиных нь царай хувьссан нь камерт буужээ. Хоёр улс Сэнкаку арлын газар нутгийн маргаанаас болж удаан хугацаанд зөрчилдөөнтэй байгаа юм. Тэд их л хөндий харагдаж байгаа нь илт.
Оросын Санкт Петербург хотноо зохиогдсон "Их 20"-ийн уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар уулзахдаа нүд нүдрүүгээ эгцлэн харахаас зайлсхийж байгаа зураг. Учир нь Сири дэх цэргийн ажиллагааны зөрчил болон АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын ажилтан Эдуард Сноуден АНУ-ын нууцыг задалж ОХУ-д орогнож эхлэснээс үүдэн тэдний хоорондын харилцаа таагүй болж эхэлж байсан юм.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Иракийн ерөнхийлөгч Хассан Роухани нарын энэ оны ес дүгээр сард болсон НҮБ-ын аюулгүйн ассамблейн хурал дээр уулзсан үеийн зураг. Франц хэзээд Иракийн цөмийн баяжуулалт, цөмийн зэвсгийн тал дээр эсрэг байр суурьтай байсаар ирсэн билээ. Францын ерөнхийлөгч Роуханигаас илт зайгаа барин тух муутай царай гаргаж байгаа нь илт харагдах аж.

Тус зургийг "Харцаар зодолдолт" гэж нэрийдэж байжээ. Өнгөрсөн оны сүүлээр Украинд үүссэн ширүүн мөргөлдөөн, хүнд байдлаас болж хоёр улс зөрчилдөж, түнжин муудаж эхэлсэн юм.

2005 онд болсон Ромын пап хоёр дугаар Жон Паулын оршуулах хүндэтгэлийн ёслол дээр Их Британийн хунтайж Чарльз Зимбабын ерөнхийлөгч Роберт Мугабе нар гар барихад Мугабегийн гар нь чичэрч байсан гэдэг. Тухайн үед Зимбаб улс Европын холбооны улсуудад визний хориг тавьсан байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт