ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МҮСХ-ны Ерөнхийлөгчөөр Ч.Энхтайван улиран сонгогдов

    Монголын Үндэсний Сурын Холбооны Ээлжит 15-р чуулган өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн. Чуулганаар холбооны дүрэм, харвааны дүрэм зэргийг шинэчилж, сурын харваачдын ёс зүйн дүрэм батлав.

    МҮСХ-ны Ерөнхийлөгчөөр Ч.Энхтайван, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Хүрэлбаатар улиран сонгогдлоо.

    Тэргүүлэгчээр нь:

    1.Хүндэт мэргэн В.Сумъяасүх
    2. Спортын мастер П. Гармаа
    3. Спортын мастер Р.Амарболд
    4. Спортын мастер М.Баясгалан
    5. Спортын мастер Т.Баярмэнд
    6. Спортын дэд мастер Ц.Эрдэнэбулган
    7. Спортын дэд мастер У.Сосорбурам
    8. Залуу харваач У.Ёндон
    9. Спортын дэд мастер Б.Хүрэлбаатар  

       Хяналтын зөвлөлөөр            

    -Дархан-Уул аймгийн Харваачдын холбооны тэргүүн,
    спортын мастер Б.Наранболд
    -Нийслэлийн цагдаагийн газрын чиглэлийн ахлах
    байцаагч цагдаагийн хошууч, залуу харваач М.Чинбат
    -Төв аймгийн Зуун Мэргэн холбооны дасгалжуулагч,
    спортын мастер Л.Сүхбат нар тус тус сонгогдлоо. Сонирхуулахад Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийн үндэсний сурын харваа өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 23-нд болно.

                                                                                                 Г.Золзаяа

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй