БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Ази номхон далайн бүсийн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү чуулганд 21 орны төрийн өндөрлөг оролцож байгаа. Тэгвэл өчигдөр болсон Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын уулзалтын үеэр эдгээр улсуудын эдийн засгийн бодлогын асуудлаар тэргүүлж ажиллахад бэлэн хэмээн БНХАУ -ын дарга Си Зинь Пин мэдэгджээ. Тэрээр Хятадын эдийн засгийн чиг хандлагыг харахад тогтвортой эдийн засгийн хөгжлийн баримжаа бидэнд байгаа. Эрсдэлтэй асуудлууд байгаа боловч эрсдлийг даван туулах боломж бололцоо манай улсад бүрэн бий. Тиймээс Ази номхон далайн орнуудын ард иргэдийн мөрөөдлийг биелүүлэх өндөр хариуцлагыг хятад улс хүлээж, батлан даахад бэлэн байна хэмээн мэдэгджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт