Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид Тайландын Пукет хотод энэ сарын 14-21-нд болох Азийн элсний спортын IV наадамд оролцох боломжтой боллоо. “Дур булаам нарны цацраг” уриатай уг наадамд шар тивийн 45 улсын 2645 тамирчин, 26 спортын 169 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Манай улсаас спортын найман төрөлд 50 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Тодруулбал, элсний бөх, сагсан бөмбөг, жюү жицү, кураш, мутай бокс, самбо, орчин үеийн таван төрөлт, петанк гэсэн төрөлд өрсөлдөх аж. Үүнээс мутай бокс, орчин үеийн таван төрөлт, петанк зэрэг төрөлд манай тамирчид анх удаагаа өрсөлдөх гэнэ. Энэ удаагийн наадамд Монгол Улсын тугчаар чөлөөт бөхийн тамирчин Ц.Азбилэг сонгогджээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт