ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АН-ын бүлэг өнөөдөр хуралдана

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг асуудлыг хэлэлцэнэ. АН-ынхан өчигдөр дээрх асуудлаар фракцууд дотроо нэгдсэн шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байна. МҮДН, Шонхор, МоАХ-ынхан 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг, Алтангадас, Нэг ардчилалынхан Ч.Сайханбилэгийг зүтгүүлэхээр тохирсон бололтой.

    Н.Алтанхуяг намын дүрмээ зөрчсөн, засгаа унагахад МАН-ын саналд хүч нэмсэн гишүүнийг Ерөнхий сайдаар томилохыг намын даргын хувьд дэмжихгүй гэдгээ өчигдөр орой мэдэгдсэн нь  Р.Амаржаргалыг засаг тэргүүлэхийг эсэргүүцсэн алхам болсон.

    Тэгэхээр АН-ын бүлгийн өнөөдрийн хурал нэлээд халуухан болох бололтой.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй