ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Алтанхуяг Р.Амаржаргалыг дэмжихгүй гэж мэдэгдлээ

    АН-ын дарга Н.Алтанхуяг шинээр байгуулагдах Засгийн газар болоод дараагийн Ерөнхий сайдын талаар дөнгөж сая товч тайлбар өглөө. Тэрээр, сая болж өнгөрсөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас парламентад суудалтай улс төрийн намуудтай Засгийн газрыг байгуулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг өнөөдөр байгуулагдлаа гээд маргаашаас зөвшилцлийг эхлүүлнэ гэв. Мөн Шинэчлэлийн Засгийн газраа дэмжиж, АН-ынхаа дүрэм журмыг тууштай баримталж ирсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Харин Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс би намын даргын хувьд Ерөнхий сайдад хэнийг нь ч нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн юм.

    Тэрээр энэ мэдэгдлээрээ МҮДН фракцийн Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгохгүй гэдгээ ийнхүү шулуухан илэрхийллээ. Учир нь өнөөдөр  Р.Амаржаргалын нэр Ерөнхий сайдад нэр дэвших магадлал өндөр байгаа болон  энэ талаар тохиролцоо хийгдэж буй талаар хэвлэл мэдээллээр цацагдсан  билээ.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй