ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Та хоёрын харилцаа хэр удаан үргэлжлэх вэ? - Хайрын томьёо

    Хоёр жилийн өмнө MSN сайт эрэгтэй эмэгтэй холилдсон 2000 хүмүүсийн дунд судалгаа хийж энэхүү хайрын "Томьёог" гаргажээ. Энэ томьёогоор та хоёрын харилцаа хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг "мэдэж" болох юм. 

    Хайрын томъёо:

    L = 8 + 0.5Y – 0.2P + 0.9Hm + 0.3Mf + J – 0.3G – 0.5(Sm – Sf)2 + I + 1.5C

    Тайлбар: (чухал гэсэн үнэлгээг 1-5 хооронд өгнө үү. Жишээ нь: Маш чухал бол 5, чухал биш бол 1 гэх мэт)

    L: Та хоёрын хосын харилцаа хэдэн жил үргэлжлэх вэ?
    Y: Үерхэж, болзож эхлэхээсээ өмнө бие биенээ мэддэг байсан жил.
    P: Өмнө нь үерхэж байсан хүмүүсийн тоо (хоёулаа нийлээд).
    Hm: Эрэгтэйн хувьд үнэнч байх нь хэр чухал вэ?
    Mf: Эмэгтэйн хувьд мөнгө, эд хөрөнгө хэр чухал вэ?
    J: Алиа хошин байх хэр чухал вэ (хоёулаа нийлээд).
    G: Сайхан харагдах хэр чухал вэ (хоёулаа нийлээд).
    Sm ба Sf: Та хоёрын хувьд секс хэр чухал вэ.
    I: Хадмуудтайгаа харилцаа хэр байдаг вэ (хоёулаа нийлээд).
    C: Хүүхэд хэр чухал вэ?.

    Жишээ болгож Тарзан ба түүний хос Жэйн хоёрын харилцаа хэр удаан үргэлжлэхийг үзүүлэв:

    Y: 0.083 (Ердөө нэг сар. Тэд бараг л анхны харцаараа дурлалцсан)
    P: 4 (Ойролоогоор. Ширэнгийн залууд өмнө нь найз охин байгаагүй гэж үзэв. Харин Жэйний хувьд ядаж 4 байсан байх.)
    Hm: 5 (Мэдээж тэр жинхэнэ Тарзан шүү дээ.)
    Mf: 1 (Түүнд эд хөрөнгө тийм ч чухал биш)
    J: 3 (Тарзаны хувьд хэдэн хэр чухал гэдгийг мэдэхгүй. Гэхдээ л ширэнгэнд өссөн учраас 1 гэж үзэв. Жэйний хувьд ч бас тийм ч чухал биш байх гэж үзээд 2.)
    G: 10 (Тэд анхны харцаар дурлалцсан шүү дээ. Хоёулаа 5+5)
    Sm, Sf: 5, 5 (Ширэнгэндээ жаргалтай.)
    I: 2 (Хэлэхэд хэцүү байна.)
    C: 4 (Хэлэхэд хэцүү байна…)

    эцэст нь тэдний харилцаа
    L = 8 + 0.5(0.083) –0 .2(4) + 0.9(5) + 0.3(1) + 3 – 0.3(10) – 0.5(0)2 + I + 1.5(4) = 19.04

    L = 19 жил үргэлжлэх нь байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй