Мексикт сургаггүй болсон 43 сурагчийн хэргээс болж ард иргэдийн эсэргүүцэл улам хурцадсаар байгаа билээ. Эсэргүүцэгчид өнөөдөр тус улсын ерөнхийлөгч Энрики Пена огцрохыг шаардаж, Засгийн газрын ордон руу халдсан байна.
Германы канцлер Ангела Меркел Бэрлиний ханыг нураасны 25 жилийн баярын үйл ажиллагаанд оролцож үг хэлэв.
ОХУ Хятадад "Алтайн төсөл" буюу хятад оросын баруун бүсийн нутгуудийг хамарсан шинэ маршрутаар байгалийн хий нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Украинд салан тусгаарлачид дахин бөмбөг дэлбэлж үймээс самуун дэгдээж эхэллээ. Энэ нь тус улсад зохион байгуулагдсан хоёр бүсийн сонгуулиас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байна.
Израилийн Кафар Кана хотод Араб болон Израиль залуусын мөргөлдөөн болж томоохон хэмжээний үймээн боллоо.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Ази номхон далайн орнуудын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзлаа.
Сирийн Кобани хотод дахин томоохон хэмжээний агаарын дайралт боллоо.
Филиппин улсад тохиосон аймшигт хар салхины улмаас амь үрэгдэгсдийг оршуулах ёслол өнөөдөр боллоо.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын ерөнхийлөчг Си Зинь Пинд Орос инженерүүдийн үйлдвэрлэсэн хамгаалалтын систем сайтай ухаалаг гар утас бэлэг болгон өглөө.
Лалын улсын тэргүүн Абу Бакар Аль Багдадиг хөнөөсөн хэмээн мэдэгдэж байна
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт