
Олгогдсон талбайгаасаа хэтрүүлэн хашаа , хайс хатгаж, явган хүний зам, машин орох гарцыг хаасан газруудыг чөлөөлөх ажил нийслэлийн хэмжээнд өрнөх нь ээ. Одоогоор хугацаатай үүрэг өгөгдөөд байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаа аж. Хамгийн их зөрчил Баянзүрх дүүрэгт байна. Тодруулбал, 82 зөрчилтэй байршил бий гэнэ.
Орц, гарц, явган хүний замыг хаан барилга байшин, ТҮЦ барьж, хашаа хайс хатгаснаас гэнэтийн осол аюул, эмнэлгийн тусламж авах болоход нэвтрэх боломжгүй болох тохиолдол олонтаа гардаг. Нөгөө талдаа авто зам өргөтгөн шинэчлэх болоход хашаагаа зөвшөөрөлгүйгээр сунгаж барьчихаад газрын нөхөн төлбөр шаардан, ажилд саад учруулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд ч цөөнгүй бий. Иймээс хотын даргын нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхантай хамтран хийж байгаа зөвшөөрөлгүй газруудыг цуцлах шийдвэр нийтийн эрх ашгийг хамгаалсан, жинхэнэ эзнээ олсон ажил болж буух болж буйд иргэд талархалтай хандаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт