
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ -ын Үйлдвэрлэлийн албанаас Энхтайваны өргөн чөлөө дагуу 483 ширхэг 1,449 урт метр хайс, Чингисийн өргөн чөлөө дагуу 104 ширхэг 312 метр хайс, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлаас 32-н тойрог хүртэлх 243 ширхэг 729 урт метр хайс нийт 2,491 урт метр замын голын эгнээ тусгаарлах цагаан хайсыг угааж арчиллаа.
Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу 576, Чингисийн өргөн чөлөө дагуу 171, Баянзүрх дүүрэг Дандарбаатарын гудамжинд 52 ширхэг тэмдэг, Доржийн гудамжинд 64, Их Тойруугийн гудамж Баянбүрдээс 13 дугаар хороолол хүртэл 83 нийт 946 ширхэг тэмдэг арчилсан байна. Түүнчлэн “Бөмбөгөр” худалдааны төв, 17 дугаар сургуулиас 32-н тойрог, Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэлх замд нийт 1408 ширхэг цацруулагч суурилуулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт