ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргал тодорлоо

     

     

     

     

     

     

     

     

    АН-ын ҮЗХ хоёр өдрийн турш ширүүхэн маргалдсаны эцэст дараагийн Ерөнхий сайд болон Засгийн газрыг бүрдүүлэх үүргийг УИХ дахь намын бүлэгтээ өгсөн. Харин дараагийн Ерөнхий сайдыг МҮДН фракциас сонгох тухай яриа АН-д дэгдээд байсан нь үнэний ортой бололтой. МҮДН фракцийн зүгээс Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой гэгдсэн гурван хүнийхээ нэрийг тодруулжээ.  Тэд бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Л.Гантөмөр нар юм.  Эдний хэн нь ч Ерөнхий сайд болох магадлал өндөртэй, хэл аманд өртөөгүй, харьцангуй нэр цэвэр хүмүүс хэмээн тэд үзжээ. Эдгээр гурван нэр дэвшигчийн асуудлаар УИХ дахь АН-ын фракциуд хоорондоо тохирох л үлдээд байгаа талаар Төрийн ордонд яригдаж байна.    

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй