ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ирэх сарын 1-ээс суудлын авто машины татвар нэмэгдэнэ

    УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим татварыг ирэх сараас нэмэгдүүлэх саналыг дэмжээд байна. Үүниы дагуу тавдугаар сарын 1-ээс суудлын авто машины онцгой албан татвар нэмэгдэхээр болжээ.

    Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 75 -85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байгаа нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмнэ.

    Тухайлбал, 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна гэж хуулийн төслийн танилцуулгад бичжээ. 

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй