
Багдад болон Вашингтоны мэдээллийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өчигдөр АНУ-ын агаарын хүчин Мосул хотруу агаарын дайралт хийсэн билээ. Тус дайралтын үеэр Лалын улсын удирдагч амиа алдлаа хэмээн мэдэгдэж байна.

Түүнчлэн өнгөрөгч баасан гарагт болсон агаарын дайралтын үеэр Абу Бакарын ойрын хамсаатан болох Абдур Рахман амь үрэгдсэн талаар баттай мэдээлжээ. Албаныхны мэдээлж байгаагаар лалын улсын удирдагч амь үрэгдээгүй, шархадсан байж болзошгүй. Манай ажилтнууд энэ хэрэг дээр нарийн ажиллаж байгаа гэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнгөрсөн шөнө Лалын бүлгэмийнхэн маш олноороо цувран, хоёр ширхэг тансаг авсыг, нууцаар зөөж Мосулаас гаргаж байгаа нь харагдсан. Тэд жирийн дайчинг хэзээ ч тэгэж оршуулахгүй тиймээс Абу Бакар амь үрэгдсэн байх магадлал өндөр гэсэн байна. “ISIL” буюу өөрсдийгөө “Лалын Левант улс” гэж нэрлээд байгаа Суннитын хэт даврагчид өнгөрөгч 4 дүгээр сард бослого гаргаж Иракийн ихэнхи хотуудыг эзлээд байгаа төдийгүй одоо дэлхийн томоохон гүрнүүд хүртэл эмээх түвшинд хүрээд байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт