ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд БНСУ-руу олон удаагийн визээр зорчих боломжтой

    Монгол, Солонгосын хоорондын 2004 оны тохиролцооны дагуу визгүй зорчиж байсан иргэдэд БНСУ хилийн урьдчилан шалгах систем (I-prechecking)-ийг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлсэнтэй холбоотойгоор визтэй зорчих шаардлага тавигдаад байсан.

    Тэгвэл гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай хйисэн уулзалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд 4, эсхүл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн хоёр талын иргэдэд 5 жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн виз /оршин суух хугацаа 30 хоног/-ийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох талаар тохиролцжээ.

    Түүнчлэн Иргэд зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2012 оны гэрээний хэрэгжилтийг хангаж, хоёр талын иргэдэд олон удаагийн виз олгох нөхцөлийг нарийвчлан тохирох, виз мэдүүлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.

    Эх сурвалж: ГХЯ-ны Консулын Газар

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй