

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн огцрохоосоо өмнө хийсэн ажлын нэг нь үндэсний бахархалт цэцэг тодруулах үндэсний кампанит ажил байлаа. Сарын турш иргэдээс санал авсны үр дүнд Б.Ренчин гуайн зохиолоор бүтээгдсэн “Цогт тайж” кинонд гардаг “Бэр” цэцгийг үндэсний бахархалт цэцгээр тодруулснаа тус яам олон нийтэд зарласан. Гэтэл өнөөх “Бэр” цэцгийн тухай таагүй яриаг салбарын эрдэмтэд нь дэлгэж үндэсний бахархалт цэцгээр тодруулсныг эсэргүүцэх болов. “Бэр” цэцгийн монгол нэр нь “Баавар” гэнэ. Б.Ренчин гуай зохиол бүтээлдээ “Бэр” цэцэг хэмээх нэрийг ашигласнаар ийнхүү нэрийдэх болсон гэнэ. “Цогт тайж” кинон дээр Арслан тайжийг аян дайнд үдэж мордуулахдаа сүйт бүсгүй нь хайрлан хүлээхийн бэлэг тэмдэг болгож цэцэг бэлэглэдэг. Тэр цэцэг нь бэр цэцэг ажээ. Монголчууд бэр цэцгийн домогтой анхлан танилцсан түүх нь энэ. Үнэндээ бэр цэцгийн домог нь оросын ард түмнээс гаралтай бөгөөд дайнд явсан эр нөхрөө хүлээсэн бүсгүй хүний нулимсанд ургасан цэцэг гэнэ. Оросоор уг цэцгийг “Вдовушка” хэмээдэг ба монголчилбол “Бэлэвсний цэцэг” хэмээх утгыг илэрхийлдэг аж. Мөн “Бэр” цэцэг гэгдэх “Баавар” цэцгийн латин нэр нь “Scabiosa” буюу “Скабиоза” юм. Арьсны маажуур, загатнаа өвчнийг ийн нэрлэдэг ажээ. Мэргэжлийн талаарх энэ мэт түүхийг иргэд сайн мэдэхгүй, зөвхөн кинон дээрээс харж, зохиол бүтээлээс уншснаараа сэтгэн ССАЖЯ-аас зарласан асуулгад оролцон энэ цэцгийн төлөө саналаа өгсөн хэрэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт