
Энэхүү баярт олон улсын зочид төлөөлөгчид ихээр ирсний хамгийн хүндэт зочин нь Михайль Горбачив байв.

Баярыг угтан германы гар урлаачид алдарт Бранденбургийн Хаалган дээр цагаан чимэглэлийн ажил хийсэн хот даяар гэрлийн хаяа буюу тусгай төхөөрөмжийг суурилуулуулжээ. Ялангуяа нэг үндэстнийг хоёр хувааж байсан хананы суурийг 8000 орчим гэрлээр гэрэлтүүлэх бөгөөд суурилуулсан бөмбөлгүүдийг баярын өдөр хөөргөсөн нь гайхалтай сайхан үзүүлбэрийн нэг байлаа.
![]()
Зүүн Германы коммунист нийгмээс зугтах оролдлого хийж энэхүү ханыг давахаар 136 хүн алтан амиа алдаж байсан билээ. Эдгээр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Германы канцлер Ангела Меркел амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөн байна.

Тэрээр тухайн үед зүүн германд амьдарч байсан бөгөөд баярын үеэр хэлсэн үгэндээ 1989 оны 10 сарын 9нд зүүн герман дахь коммунизм сүйрч, хүйтэн дайны төгсгөл ирж байсныг тодхон санаж байгаагаа мэдэгдээд энэхүү түүхэн үйл явдлыг үеийн үед дурсан санаж, хүндэтгэл үзүүлэн тэмдэглэх болно гэдгээ мэдэгджээ. Мөн тэрээр Берлиний ханыг давах гэж байгаад буудуулан амиа алдсан хамгийн сүүлийн хүний дурсгалд зориулан лаа асааж хүндэтгэл үзүүлсэн юм.





















МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт