ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    3333 сурагч ”Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншлаа

    Нийслэл хотын төв талбайд “Оюуны ундраа” ерөнхий боловсролын сургуулийн 3333 сурагч нэгэн зэрэг “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Ингэхдээ тэд үндэсний дээл хувцасаараа гоён, эх орныхоо газрын зурагт хэлбэрийг үүсгэн нэгэн зэрэг, чангаар уншчээ.

    Бага ангийн хүүхдүүд 16 бадаг тус шүлгийг гурван сарын турш цээжилсэн бөгөөд тэдэнд эх оронч сэтгэлгээ, эх орноо хайрлахын үнэ цэнийг багаас нь мэдрүүлж, таниулахаар энэхүү арга хэмжээг зохиосон гэв. Мөн Монголын төрт ёсны уламжлалыг цаашид мянган жил бадрахыг бэлгэдэж тус сургуулиас “Тусгаар тогтнол” цомыг бүтээсэн бөгөөд цаашид жил бүр цомоо шилжүүлэн, сурагчид төв талбайдаа тусгаар тогтнолоо тунхаглахыг уриалав.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй