ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шөнийн тарифын хөнгөлөлтөд 150 мянга орчим хэрэглэгч хамрагджээ

    Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас  нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны тарифыг хөнгөлөхөд нийт 150 мянган орчим хэрэглэгч хамрагдаж,  шөнийн тарифт тоолууртай 108 мянган хэрэглэгч 100 хувийн, 40 орчим мянган хэрэглэгч 50 хувийн үнэ тарифын хөнгөлөлт эдэлжээ.

    Түүнээс гадна Засгийн газар “Багануур”, “Шивээ овоо” компанид 20 тэрбум төгрөгийн төсвийн зээлийг ондоо багтаан эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосноор нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад томоохон дэмжлэг болсон байна.

    Дашрамд дурдахад, Манай улс өнөөдрийн байдлаар дотоодын эх үүсвэрүүдээс 3063,0 сая кВт.цаг, импортоор 657,0 сая кВт.цагийн эрчим хүч хэрэглэж байгаа юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй