ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цацрагаар шарсан хүнсийг хэрхэн ялгах вэ?

    Дэлхий дахин цөмийн технологийг шинжлэх ухааны олон салбарт ашигладгийн нэг нь хүнсний салбар. Монгол улсын хувьд цөмийн технологийг анагаах ухаан, судалгаа шинжилгээ, хөдөө аж ахуй, хил гааль зэрэг олон салбартаа ашиглаж байгаа. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүнийг цацраг туяагаар шарна гэдгийг хүнсний аюулгүй байдалд цөмийн технологи ашиглаж байна гэж ойлгож болох нь. Хүнсний ногооны хортон шавж устгах бодис буюу пестицидийг орлуулах арга ч гэж үздэг юм байна. Энэ технологийг 50 шахам улсад 40 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ариутгахад ашиглаж байна. Жимс, мах махан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн, түргэн мууддаг бүтээгдэхүүнийг цацрагаар шардаг. Уншигч та бүхэн цацрагаар шарж ариутгасан буюу химийн бордоо ашиглаагүй бүтээгдэхүүнийг Радура гэсэн таних тэмдгээр нь ялгах боломжтой. Нэмж дуулгахад хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарах нь өндөр үнэтэй технологи учраас ихэвчлэн тропикийн буюу халуун бүсийн жимснүүд энэ технологиор цэвэрлэгдсэн байдаг байна. Энэхүү мэдээллийг НМХГ-ын “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд гүний гаалийн бүсэд зохиогдсон “Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, боловсруулсан хүнс, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох импортлоход тавигдах шаардлага сургалт”-ын үеэр танилцуулсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй