
ШШГЕГ-ын харъяа 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүд уран зураг, уран баримлын үзэсгэлэнгээ дэлгэлээ. Үзэсгэлэнд тус газар хүмүүжиж буй долоон хүмүүжигчийн уран бүтээл дэлгэгдсэн байв. Мөн эцэг эхийн төлөөллөөс ирж хүүхдүүдийнхээ бүтээлийг үзэж сонирхсон юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Кристина Нобел”-ийн Хүүхдийн сангийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал сангийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Том Минтер "Уран зургийн бүтээлд та бүхний хайр, хичээл зүтгэл шингэсэн нь харагдаж байна. Цаашдаа илүү их уйгагүй хөдөлмөрлөж, амжилттай амьдарч чадна гэдгийг энэхүү хөдөлмөр шингэсэн бүтээлүүд чинь харуулж байна" хэмээсэн юм.
Ихэнх хүмүүжигч хүний сэтгэл хөдлөл, ёс зан үйлийн тухай зураг зурсан байх бол зарим нь гипсээр ан амьтан урласан байлаа. Түүнчлэн, 411 дүгээр анги хүмүүжигч хүүхдүүдийн оюуны хэрэгцээг хангах үүднээс 6606 номын фондтой номын сан ажиллуулдаг ажээ. Тус номын сангаас хүмүүжигчид ихэнхдээ роман, түүхийн ном авч уншихын зэрэгцээ ЕБС-д ашиглагддаг номыг бие даан суралцахдаа ашигладаг аж
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт