Монгол Улсын мэргэн, сэтгүүлч зохиолч Дэлэгийн Жүгдэрхүү 2002 онд Монгол Улсын гарамгай мэргэн А.Цэвээн гуайд зориулан "Гарамгай мэргэн" дуу зохиожээ. Өв соёл, уламжлалт ёс заншлаа дээдэлдэг алдартай буурал харваач маань Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж ард түмнээ баярлуулсан билээ. Түүний хүү Ц.Хүдэрчулуун мөн л сурын алтан зурхайгаас 2011 онд гарамгай мэргэн цол хүртсэн.
Гурван үеэрээ үндэсний сур харваж буй мэргэчүүд. Зээ хүү спортын мастер Ц.Энхчулуун, гарамгай мэргэн А.Цэвээн, хүү гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун.
Мэргэн аав, хүү хоёр Дорнод нутгийн харваачдыг тэргүүлэн, эвэр нумаа эвшээлгэж, уухайн дуугаа хадаасан бахтай үйл явдлыг наадамчид төрийн олон наадмаас үзсэн. А.Цэвээн гуай өдгөө 90 насны босгоор алхсан ч үндэсний сур харваж, төрийн их баяр наадмын салхийг хагалсаар. Тэрбээр 50 настайдаа нум сумтай нөхөрлөж, 1973 оны улсын их баяр наадамд анх удаа түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэж байв.
Монголын үндэсний сурын харваанд дөрвөн удаа түрүүлсэн таван харваачийн нэг. 1977, 1984, 1988 оны наадамд түрүүлж гарамгай мэргэн цол хүртсэн юм. Тэрбээр төрийн их баяр наадмын сурын харваанд тавантаа түрүүлээд байгаа. Түүнд зориулсан "Гарамгай мэргэн" дууг саяхан дүрсжүүлж, олны хүртээл болгосон байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт