ХААИС-ийн цэнгээнт бүжгийн "Хатан туул" хамтлаг өнгөрсөн хавар болсон бүжгийн спортын улсын аварга шалгаруулах "Сарны цом-2014" тэмцээний Стандарт бүжгийн төрөлд түрүүлсэн бол Латин америк төрөлд гуравдугаар байрт шалгарсан билээ.
Тус хамтлаг өмнө нь 2010 онд шилдэг хамтлагаар шалгарч, Польшийн Эльблаг хотод болсон стандарт бүжгийн ДАШТ-д анх удаа эх орноо төлөөлж оролцсон. Түүнээс хойш ДАШТ-д гурван удаа амжилттай оролцож буй.
Тэд Герман улсын Брауншвейг хотод ирэх арваннэгдүгээр сарын 1-нд болох стандарт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах формэйшн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж эхэллээ. Хамтлагийн ахлагч Т.Лхагвасүрэн бүжигчдээ дасгалжуулж, тэмцээнд ахалж оролцох аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт