
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын дагуух талд “Цасангоо” нэртэй шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ.
Энэхүү цэцэрлэг нь хотын төвөөс 18 км-ын зайд орших бөгөөд 232 хүүхдийн багтаамжтай юм. Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хувийн хэвшлийг дэмжин ажилласнаар тус хорооны 400 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдийн тодорхой хувь нь ийнхүү цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Тус цэцэрлэг нь тоглоомын талбай, спорт заал, танхим, унтлагын өрөө, гал зуух, угаалгын өрөө зэргээс цогцлон бүрдсэн бөгөөд хүүхдүүдийн хүмүүжилд онцгой нөлөө үзүүлэх бүжиг, дуу хөгжмийн хичээлийг явуулах, оюуны боловсролд нь анхаарах бүрэн боломжтой юм. Тус цэцэрлэгийг барихдаа эрүүл ахуйн болон олон улсын стандартыг хангасан байхаар шинэ технологид суурилж барьсан байна. Мөн хорооныхоо ажлын албатай хамтран амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 4 өрхийн хүүхдийг үнэ төлбөргүй сургахаар болжээ.
Цэцэрлэгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Б.ХАШ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт