Тайланд улсын усан санд амьдарч байсан энэ яст мэлхий “Мөнгөний гахай” хочтой. 25 настай Омсин гэх энэ далайн яст мэлхийн ходоод гэдэснээс 915 ширхэг метал зоос гаргажээ. Харамсалтай нь мэс заслаас хойш хоёр хоногийн дараа Омсин амьсгал хураасан байна. Малын эмч нарын хэлснээр яст мэлхийн ходоодноос мянга шахам зоос гаргаж авах мэс засал 7 цаг үргэлжилжээ. Яст мэлхийн амьдардаг цөөрөм рүү хүмүүс хүслээ бодож зоос шийддэг, энэ зоосыг Омсин түүж иддэг байжээ. Таван кг шахуу төмөр идсэний улмаас ходоод гэдэсний зам нь бөглөрч, ясан хуяганд нь хүртэл цууралт үүссэн байсан юм. Мэс засал амжилттай болж өнгөрсөн ч 5 кг жинтэй зоос байсан хэвлийн хөндий нь наалдаж, цусны урсгалыг хааснаар энэ амьтан амьсгал хураасан байна. Өмнө нь далайн амьтад хуванцар сав идэж, шувуу бохь залгисны улмаас үхэж байгаа тухай олон мэдээ мэдээлэл гарч байсан. Тайланд улсад болсон энэ явдал бидэнд үйлдэл бүхэндээ хариуцлагатай байх, эх дэлхийгээ хайрлахыг санууллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт