ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Казах үндэстний тухай...

    Казах үндэстний уламжлалт баяр болох "Наурыз" өнөөдөр тохиож буй. Тэгвэл Казах үндэстэн нь Монгол Улсын хүн амын 3.9 хувийг эзэлдэг бөгөөд тэдний 75.5 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг.  Анх МЭ II зууны үед энэ үг тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Манай улсад энэхүү баярыг 1990 оноос өргөн дэлгэр тэмдэглэх болжээ.  Наурыз гэдэг үгийг хаврын эхний өдөр буюу хаврын төрсөн өдөр гэж ойлгож болох бөгөөд энэ өдөр эрчүүд нь өглөө эртлэн хүрз жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод цэцэгс суулгадаг уламжлалтай. Харин эмэгтэйчүүд нь идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг. Казах ард түмний наурыз тохиож буй энэ үеийг нийтээрээ хүндэтгэх ивээлт өдөр буюу зон олны алдарт өдөр гэсэн утга илэрхийлдэг юм байна. Энэ өдөр манай цаг тооллоор 3-р сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлнэ. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс 6 цагт мандах үе нь дундад азийн улс орнуудын хувьд шөнийн гурван цагтай давхдаг байна. Иймээс эдгээр ард түмэн наурызаа 3 цагт угтаж ирсэн уламжлалтай ажээ.

    Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй