ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    7 хоногийн тойм-Дэлхий

    Энэтхэг, Палестин зэрэг лалын шашинтан улсууд өнгөрөч буй долоо хоногт Ашура баяраа тэмдэглэлээ. Тус баярын үеэр балчир хүүхдийнхээ духыг хутгаар сэтэлж цус гаргадаг уламжлалтай бөгөөд өөрдийгөө цусаа гартал ташуурдан нүглээ гэсгээж байна гэж сүсэглэдэг.

    Курдуудын мөргөлдөөн улам хурцдаж, Кобани хотын байдал улам хүнд байдалд ороод байна. Дүрвэгсдийн тоо ч олширчээ. 

    Өнгөрөгч даваа гарагт Кобани хотод томоохон хэмжээний дэлбэрэлт боллоо. 

    Өнгөрөгч 11 дүгээр сарын 1-нд сансрын аялал хийх зорилгоор бүтгээгдсэн "Virgin Galactic" хөлөг туршилтын хөөрөлт хийх үеэрээ дэлбэрсэн билээ. Шинжээчид ослын шалтгааныг хайж байгаа бөгөөд үүнд хөлгийн ахмад нисгэгчийг сэрдэж байна.

    Белгийн нийслэл Брюсель хотноо Засгийн газрын хангамжийн мөнгийг бууруулахыг шаардсан ард иргэдийн жагсаал болж байгаа билээ. Энэхүү жагсаалыг хууль сахиулагчдын хүч хэрэглэн тараах гэж оролдсон нь байдлыг улам хүндрүүлээд байна. 

    АНУ-ын Нью-Йорк хотноо олон улсын марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо. Тус тэмцээнд Кенийн тамирчин Уильсон Кипсанг тэргүүлсэн юм. 

    Украин дахь Оросын талыг баримтлагчид Донецк, Луганск хотуудад сонгууль зохион байгуулсан билээ. Ийнхүү Донецкийн бүгд найрамдах улсын удирдагчаар Александр Захаченко илт давуу буюу 81 хувийн саналаар ялсан юм. 

    Израиль, Палестины дайн үргэлжилсээр байна. Өнгөрч буй 7 хоногийн хувьд хоёр тал хэд хэдэн удаа харилцан гал нээлээ. 

    Өнгөрөгч даваа гарагт Испанийн нийслэл Мадрид хотноо хоньчдын парад боллоо. 

    Өнгөрөгч мягмар гарагт Филиппин улсад дахин Ха Ян далайн хар шуурга нүүрлэж тус улсад ихээхэн хэмжээний хохирол учрууллаа. 

    Унгарын Будапешт хотноо багтны жагсаал болж байна. 

    АНУ-ын завсрын сонгууль буюу дэлхийн хамгийн их зардал гарсан сонгууль өнгөрөгч долоо хоногт болж өнгөрлөө. Тус сонгуульд Бүгд найрамдах нам ялалт байгуулж, Ерөнхийлөгч Барак Обамагийн Ардчилсан нам ялагдал хүлээсэн юм. 

    Пакистанд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 46 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарлаа. 

    Афганистанд энхийг сахиулахаар мордсон АНУ-ын армийн цэрэг дайчид эх орондоор эргэн иржээ. Алдарт загвар зохион бүтээгч Оскар Де Ларентаг оршуулах ёслол өнгөрөгч даваа гарагт боллоо. 

    Октябрийн хувьсгал болон Германы ханыг нураасны 25 жилийн ой болж өнгөрлөө.

    "Country music awards" наадмыг зохион байгууллаа.

    Буркино Фасо улсад үүссэн иргэний дайнаас үүдэн цагдаа нар жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсч эхлээд байна. 

    Сьерра Лион улсад Эбола тахал 3 дахин хурдацтай тархаж эхэлсэн талаар мэдэгдлээ. Одоогийн байдлаар Эбола тахлаас болж 4400 хүн амь насаа алдаад байна. 

      

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй