Дуучин Жастин Бибер Маллу нэртэй сармагчин тэжээдэг. Тэр Маллугаа хаа сайгүй авч явдаг.
Боксын хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсан дэлхийд ховордсон цагаан бар тэжээдэг.
Алдарт жүжигчин Риз Витерспүүн АНУ-д байдаг эдлэн газартаа илжиг тэжээдэг, тэр илжигнүүддээ туйлын хайртай гэнэ.
Дуучин Стив Тайлор илбэнхи тэжээдэг. Түүний илбэнхийг Бандит гэдэг бөгөөд Тайлорын Массачусетс муж дахь эдлэн газрын тансаг харшид байдаг гэнэ.

Жүжигчин Кристян Стюартс чоно тэжээдэг. Twilight кинонд тоглосноосоо хойш тэрээр чоныг хайрлаж эхэлсэн бөгөөд түүний тэжээдэг чоно нохойны эрлийзийг Жак гэдэг.
Жүжигчин Леонардо Ди Каприо өмнөд америкаас авчирсан аварга том яст мэлхий тэжээдэг бөгөөд түүний яст мэлхийг Сулката гэдэг 10 настай юм байна. Энэ талаарааа Ди Каприо ярихдаа харамсалтай нь би Сулкатагаас богино наслах учраас тэр ганцаардах байхдаа гэжээ.
Эмэгтэйчүүдийн дунд хамгийн хүсэмжит эрчүүдийн нэгээр зүй ёсоор тооцогддог холливудын алдарт жүжигчин Жорж Клуни гахай тэжээж байсан юм. Түүний гахай эзэнтэйгээ хамт 18 жил амьдраад 2006 онд үхжээ.
Дуучин Парис Хилтоны ноход дэлхий дээр маш алдартай гэхэд болно. Парис ноходдоо маш их мөнгө зарцуулдагаас гадна хаа явсан газраа дагуулж явдаг. Түүний нохдыг дэлхийн хамгийн баян ноход ч гэдэг.
Реппер Ванилла Айс имж тэжээдэг. Түүний имжийг Панчо гэдэг
Домогт дуучин Майкл Жэксон амьтанд туйлын хайртай нэгэн байжээ. Тэр 1980-аад оны үед шимпанзе сармагчин тэжээж байсан бөгөөд түүний сармагчин 26 насалжээ.
Үзэсгэлэнт жүжигчин эмэгтэй Одри Хепбурн янзага тэжээдэг байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт