Оройд унтахын өмнө хумсандаа Е витаминтай хумсын тос түрхэж хэвшээрэй. Тос түрхсэнийхээ дараа хумсныхаа эргэн тойронд массаж хийхээ мартэв аа.
Гэрийн ажил хийдээ, аяга таваг, шал угаахдаа гараа хамгаалж байнга бээлий өмсөөөрэй. Ингэх ёстойг бүсгүйчүүд бүгд л мэддэг ч заримдаа хэнэггүйтдэг талтай. Аяга таваг угаагч шингэн вок зэрэг нь таны хумсанд хэрхэн сөргөөр нөлөөлж эргээд түүнийг засахын тулд ямар их ажил орохыг сана.
Элэг, өндөг, бүхэл үрийн хүнс, цэцэгт байцаа, авакадо зэрэг нь биотиноор баялаг хүнс юм. Биотин нь хумсыг бэхжүүлдэг шидтэй.
Хэрэв хумс чинь хэврэгшсэн бол А болон С витамин, кальци дутагдсаных. Тиймээс мультивитамин болон кальци нэмэлтээр хэрэглээрэй.
Ацетон агуулсан хумсны будаг арилгагчийг хэзээ ч бүү хэрэглэ. Энэ нь хумсыг хуурайшуулж гэмтээдэг. Хөвөнтэй зориулалтын будаг арилгагч ашиглаж үүнийгээ сард 1-2 удаагаас олон ашиглаж хэрэгггүй.
Ус их уух нь үс болон арьсанд хэрхэн сайнаар нөлөөлдөгийг бид мэднэ. Тэгвэл хумсанд ч ялгаагүй ус хэрэгтэй.
Хуруу болон хумсандаа массаж хийж цусны эргэлтийг сайжруулах нь хурдан ургах бэхжихэд нөлөөлдөг байна. Гараа угаасныхаа дараа чийгшүүлэгч лосьон ашиглан гар, хумсандаа массаж хийж заншвал их сайн.
Эцэст нь зөвлөхөд хумс чинь лааз юм уу онгойход төвөгтэй нарийн зүйл онгойлгох, утасны товчлуур дарах зэвсэг биш гэдгийг анхаар. Ийм зүйлүүд хийхдээ үзэг юм уу өөр зүйл ашиглаж хумсаа хугарахаас сэргийлж байгаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт