ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    М.Чулуунбаатар 40-өөд хүнийг галын аюулаас аварчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо буюу Шар хадны эцэст нэг дор амьдрах 12 айлын гурван давхар орон сууцанд гал гарч, юу ч үгүй шатсан харамсалтай хэрэг гарчээ. Улмаар М.Чулуунбаатар гэдэг залуу гал гарч байгааг хамгийн түрүүнд мэдэж, өөрийн бүх эд хөрөнгөө гаргах боломж байсан ч бүх хүнийг сэрээн, галын аюулаас аварсан гэж тус байрны оршин суугчид хэлж байсан юм. Галын шалтгааныг газ дэлбэрснээс үүдсэн гэж үзэж байгаа бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна. 

    Галыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 18 албан хаагч, тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 10 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 9 албан хаагч, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, нийт 69 албан хаагч, 15 техник хэрэгсэлтэйгээр шөнөжин ажиллаж унтаажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй