ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Агаар бохирдуулагч байгууллагуудыг торгов

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарын цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийж , 1962 обьектыг хамруулжээ.

    Ингэхдээ нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 51 халаалтын зуухны байгууламжид хяналт шалгалт , 15 зуухны хаягдал утаат хийн хэмжилт хийж, зургаан аж ахуй нэгжид халаалтын зууханд үнс баригч тоног төхөөрөмж суурилуулах, ашиглалтын талаар зөвлөгөө өгч зөрчил гаргасан 28 аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага хүргүүлж, зарим байгууллагад торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.

    Дашрамд, Дугуй хуванцар, хог хаягдал шатаах зэрэг төрөл бүрийн шаталтын процессын үед диоксин, фурон гэх хорт бодис ялгарч агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед наймаас дээш жилийн хугацаагаар хадгалагдаж хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх оюун ухааны хөгжил бууруулдаг аюултай юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй